Агааржуулалтын хоолойн сорох талд буюу барилгын гадна хананд суурилуулахад тохиромжтой. Энэхүү амсар нь өндөр массын агаарын урсгалд саадгүй нэвтрэхэд тохирсон далбаа хоорондын зай томтой жигд хуваалттай бат бөх хийцтэй бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүнийг танай барилгын гадна өнгөтэй зохицох олон төрлийн өнгөөр будаж танай агааржуулалтын хэмжээнд тохируулан үйлдвэрлэн нийлүүлж байна.